Хэрээ шувуу
Би гага байхаасаа тэнгэр ширтэж алсыг харах их дуртай. Дээш хараад удаан зогсохол нүдэнд олон шувууд эрх чөлөөтэй дүүлэн нисэх нь атаархмаар харагддаг байсан. Тэр жигүүртнүүдээс миний хамгийн их дурлаж сонирхосон шувуу бол хэрээ юм.
. Хэрээ дэлхийн хойд хагас болон ази тив, америк тивд тархан хаа сайгүй амьдардаг 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу байдгаас 12 зүйл нь монгол оронд амьдардаг юм байна. Хэрээ нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг нэгнээ үхвэл өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч амьтан бөгөөд бие биедээ төдийгүй хүнд ч амархан дасдаг, нэг сайн санасан хүндээ насан туршдаа итгэж явдаг.
Мөн маш өндөр мэдрэмжтэй болохоор аль ч улсын бөө нар ихэд хүндтэгдэг ажээ. Хэрээ шинжлэх ухаанд 20-25 жил хүний насаар тооцвол 45-60жил насалдаг урт настай амьтан. Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан гэдэг үг байдаг. Цаг агаарын таагүй үзэгдэлийн өмнө гуагалан хүмүүст мэдээлдэг. Намрын үүлэрхэг бүрхэг өдрүүдэд сүргэлэн нисэх нь үзэмжтэй бас үзэсгэлэнтэй харагддаг. Уруу биш дээш харж явбал маш олон сайхан зүйлсийг олж харах боломжтой. Эцэст нь хэлэхэд (оюутан, сэхээтэн) гэдэг шиг Амьтан гэдэг нь бүх амьтай биетийг хэлнэ.
Хүн өөрөө амьтан учираас тусдаа ангилагдалгүйгээр бусад амьтдыг өөрсдтэйгөө ижил үзэж хайрлаасай хэмээн хүсэж байна. Би энэ төслүүдийн хүрээнд хүмүүсийн бүтээсэн хөгжил, суурин соёл гэх мэтээс хамааран өөрсдийн байгалийн сүнслэг холбоогоо алдан мэдэхгүйн зовлонгоор хандаж бусад амьтдыг үл хүндэлж оролдох, хөндөх, эрхгүй зүйлсээр урт хугацаанй турш ёс бусаар хандан олон гэмт үйлс хиисэнээс үүдэн бидний энд энэ сэдвээр цуглаж ярилцах шалтгаан болжээ гэж ойлгож байна. Бүх амьтдыг хамааруулан бие биенээ хайралцгаая.