Essay

Морь

Unknown
March 7, 2026
Mongolian

Морь бол монголчуудын амьдрал, соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд эртнээс өнөөг хүртэл бидний түүх, ахуйд гүн шингэсэн нандин үнэт зүйл бөгөөд Нүүдэлчин монгол айл морьгүйгээр өдөр тутмын ажил, ахуйгаа төсөөлөхийн аргагүй билээ. Адууны тэвчээр, хурд хүч нь эзэн Чингис хааны үед дэлхийн талыг тулсан, Их Монгол Улсын байлдан дагуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн нь бидний молор эрдэнэ гэж үздэгтэй холбоотой билээ. 

    Морь нь зөвхөн уналга, ачилга биш, харин монгол хүний бахархал, сүр хүчний билэгдэл байсаар иржээ. Жил бүрийн улсын наадамд морин уралдаан бол хамгийн гол баяр цэнгэл бөгөөд уяачдын ур ухаан, хүүхдийн тэсвэр хатуужил, адууны чанарыг харуулдаг. Үүнээс гадна унага тамгалах, адууны насыг нарийн нэрлэж, морь сэтэрлэх зэрэг ёс заншил нь адуу малын үнэт соёлыг хадгалсан байдаг. 

    Унаган морь эзнээ явгалдаггүй гэдэг үг байдаг. Үний учир нь унага эхийхээ хэвлийд боожихдоо эхээрээ дамжуулж хөрс шороог зууж төрдөг тийм ч учраас эхийнхээ хэвлийд зарагдсан ч эх нутагтаа гүйж ирэх тохиолдол их байдаг. Гүйж ирсэн морийг гүүгүүл морь гэж ярьдаг.

    Өнөө цагт ч морь монгол хүний бахархал, соёлын өв хэвээрээ үлдэж,адууны тухай дуу шүлэг найраглал, аялал жуулчлал, спортын салбарт үнтэй хувь нэмэр болдог билээ. Морь бол монголчуудын түүх, зан бидний салшгүй  нэгэн хэсэг яах аргагүй мөн юумаа .